Энэ оны наймдугаар сар өнгөрсөн 85 жилийн бага тунадастай саруудын нэг болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлт нөөцийн судалгааны хэлтэсийн мэдээлснээр, өнгөрөгч наймдугаар сарын агаарын дундаж температур өмнөх жилээс -1.6°С-аар хүйтэн, олон жилийн дунджаас 0.3°С-аар дулаан байсан байна.
Энэ нь 1940 оноос хойш тохиолдож байгаа 15 дахь дулаан сар болов. Сарын агаарын дундаж температурын олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон
зайн тархалтыг авч үзэхэд нийт нутгийн дийлэнх буюу 81.4 хувь нь дунджийн
орчим, 17.8 хувь нь дунджаас 1.1–ээс 3.0°С-аар дулаан, 0.8 хувь нь дунджаас
хүйтэн байсан байна.
Мөн Монгол орны хэмжээнд дунджаар 44.3 мм хур тунадас орсон нь өмнөх жилээс 33.4
хувь, олон жилийн дунджаас 3.01 хувиар бага байгаа нь 1940 оноос хойш
тохиолдож байгаа 38 дахь бага тунадастай сар юм.
Сарын нийлбэр хур тунадасны олон жилийн дунджаас хазайх хазайлтын орон зайн
тархалтыг авч үзвэл нийт нутгийн 55.8 хувь нь дунджаас бага, 31 хувь нь
дунджаас ахиу, 13.2 хувьд дунджийн орчим хур тунадас унасан байна.