Сэлэнгийн Засаг дарга иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-12 13:19:58

Сэлэнгэ аймгийн Засаг дарга иргэний нийгэмийн байгууллагуудаас санаачилан хийж буй ажил, арга хэмжээ нь олон нийтийн ашиг тусын тулд, тэдний төлөө чиглэсэн, олон нийт үр шимийг нь хүртдэг байх нь хамгийн чухал шүү гэдгийг уулзалтын үеэрээ онцлон тодотголоо.

Өчигдөр буюу ажлын долоо хоногийн сүүлийн өдрийн баасан гарагт аймгийн Засаг дарга Ш.Оргил Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж байгаа иргэний нийгэмийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг нь сонслоо. Энэхүү уулзалтанд аймгийн Үйлдвэрчний холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, “Амьдрах сайхан” төрийн бус байгууллага, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг зэрэг нийгмийн голлох чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөллүүд оролцсон юм.

Уулзалтын явцад Засаг даргын зүгээс тухайн байгууллагуудын санаачилсан ажил арга хэмжээ нь олон нийтийн ашиг тусын тулд, тэдний төлөө чиглэсэн, олон нийт үр шимийг нь хүртэж байгаа нөхцөлд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ