Төрийн албан хаагчдыг чадавхжуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-11-14 11:03:06

Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн /GIZ/ Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага /ЭТИС/ хөтөлбөрөөс санаачлан хэрэгжүүлж буй "Орон нутгийн цогц хөгжил-түншлэл" төслийн хүрээнд Баянхонгор аймагт төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх цуврал сургалтуудыг зохион байгуулж байна.

Ээлжит сургалтыг “Худалдан авах ажиллагаа” сэдвийн хүрээнд МУИС-ийн ОУХНУС-ийн дэргэдэх Орон нутгийн тогтвортой институтээс зохион явууллаа. Сургалтанд аймгийн ЗДТГазар, Орон нутгийн өмчийн газар, Улсын нөөцийн салбар, Шүүхийн шинжилгээний алба, Цагдаагын газар, ХХААГазар, Стандарт хэмжилзүйн газар, ХХҮХэлтэс, ГБХЗХГазар, Татварын хэлтэс, 4-р цэцэрлэг зэрэг байгууллагуудын 20 гаруй төлөөлөл оролцжээ.

Сургалтаар худалдан авах ажиллагаа зохион байгуулалт онол арга зүй, худалдан авах ажиллагаа эрх зүйн орчин, шинэчлэлт, өнөөгийн байдал, худалдан авах ажиллагааны төлөвлөлт, төслийн удирдлагыг үр ашигтай хэрэгжүүлэхэд худалдан авах ажиллагааны гүйцэтгэх үүргийн тухай, ажил үйлчилгээ гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтад санхүүгийн байдлын үнэлгээ хийх хэрэгцээ шаардлага, Ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад ашиглах үзүүлэлтүүдийг сонгох, Санхүүгийн байдлын үзүүлэлтийг үнэлэх зарим аргуудын талаарх цогц мэдлэгийг өгсөн байна.

                                                                                                                       Б.Мөнхзул

Холбоотой мэдээ