УИХ дахь МАН-ын бүлгийн дэргэд байнгын ажиллагаатай ажлын хэсэг ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар МАН-ын 2024-2028 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий тус бүлгийн дэргэдэх ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэн баталжээ.
Уг ажлын хэсэг нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг
хангах хүрээнд холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал
гаргах үүрэг бүхий байнгын ажиллагаатай байх юм. Ажлын хэсэгт тойрог бүсийн
төлөөллийг өргөн хүрээнд хамруулахаар төлөвлөж байгаа аж.
Мөн хуралдаанаар 2026 оны төсвийн төсөл болон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дэгд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн байна.