Өмнөговь аймгийн охин Дубайгаас хүрэл цом авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-14 13:29:50

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо Чээж тоолол Соробан сампингийн олон улсын 21 дэх удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Өмнөговь аймгийн охин хүрэл цом авчээ.

Энэхүү тэмцээнд 30 гаруй орны 4 мянга орчим оюунлаг хүүхэд оролцсон бөгөөд Монгол Улсаас “ТОЯА” академийн 55 сурагч 9 багш оролцсон байна. Дэлхийн аварга шалгаруулах уг чээж тоолол сампингийн тэмцээнээс О.Мөнхжин хүрэл цом авч Өмнөговьчуудынхаа магнайг тэнийлгэлээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ