Дурангийн хагалгааг орон нутагтаа хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС“Увс аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Мэс заслын тасаг дурангийн хагалгаагаар мухар олгой авчээ” гэх цаг удахгүй ирнэ хэмээн тус тасгийн эрхлэгч эмч Л.Ганхуяг хэллээ.
Өндөр хөгжилтэй оронд нээлттэй хагалгааг арван хүний нэгд л хийдэг болсон байна. Үндсэндээ нээлттэй хагалгаанаас дэлхий дахин татгалзаж, дурангийн хагалгаа руу шилжсэн аж. Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт дурангийн хагалгаа хийх зориулалт бүхий аппарат өнгөрсөн жил нийлүүлэгдсэн байна.
Хамгийн гол нь шаардлагатай багаж хэрэгсэл дутагдалтай байгаа аж. Тус тасгийн нэг эмч саяхан хот яваад ирэхдээ дурангийн хагалгаа хийхэд шаардлагатай уураг гэдэг зүйлийг авч ирсэн байна. Иймээс Мэс заслын тасгийн эмч нар боломж гарвал дурангийн хагалгаа хийж үзэх санаатай байна.
Б.Батхүү