СҮХБААТАР: Багш А.Борогчин АНУ-ын Фулбрайтын хөтөлбөрт шалгарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2025 оны
есдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. АНУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй 2025-2026 оны Фулбрайтын шилдэг багшлах ажилтан хөтөлбөрт Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн англи хэлний багш А.Борогчин шалгарчээ.
Тэрээр
төслийн үе шатуудыг амжилттай давж, 2026 оны есдүгээр сарын 9-нөөс аравдугаар сарын 29-нийг хүртэл 45 хоногийн хугацаанд АНУ-ын Калифорни хотод Фулбрайтын ТЕА хөтөлбөрт Монгол Улсаас оролцох хоёр багшийн нэгээр сонгогдсон байна.
Багш
А.Борогчин нь энэхүү төсөлд хамрагдсанаар 100 гаруй сая тагрөгийн хөрөнгө оруулалтыг татаж чаджээ.