"Уран зохицуулагч 2015"-ын аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-12 15:33:12

ЗЦГ-аас жил бүр зохион байгуулдаг "Уран зохицуулагч 2015" тэмцээн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр дүнгээ гаргалаа. Ажил мэргэжлийн шилдгээ шалгаруулах тэмцээнийг гурван өдөр үргэлжлүүлэн хийсэн юм.

Энэ жилийн тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн 34 багийн 100 гаруй замын цөагдаагийн ажилтан оролцов. ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахмад Я.Соронзонболд " Сүүлийн өдрийн тэмцээнээ Цайз захын уулзвар дээр хийсэн. Энэ үеэр "Биет зохицуулалт" хэмээх уран зохицуулалтын аваргаа шалгарууллаа. Тун олон хүн үзэж, цагдаагийн биеэрээ, уран зохицуулалт хийхийг хараад талархан баяр хүргэж байсан. Мөн автомашин, мотоциклийн уран жолоодлого,  хараацай эргэлт зэрэг ур чадварын тэмцээн хийлээ. "Уран зохицуулагч 2015" оны шилдгээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасаг шалгарлаа" гэж ярив. 

Хоёрдугаар байрт Баянгол дүүргийн Замын цагдаагийн хоёрдугаар тасаг, гуравдугаар байрт Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн гуравдугаар тасаг тус тус шалгарсан байна. Тусгай байрт Дорнод, Хэнтий аймгийн Замын цагдаагийн тасгууд шалгарчээ.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ