ХАА, боловсролын салбарын солилцоог нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцох үеэрээ Дорнын Бүгд Найрамдах Уругвай Улсын Гадаад хэргийн сайд Марио Лубеткинтэй энэ сарын 24-нд уулзав.
Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд нар Монгол Улс, Уругвай Улсын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөдөө аж ахуй, боловсролын салбарын солилцоог нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов.
Энэ хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Уругвай
Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн II зөвлөлдөх уулзалт удахгүй болох гэж байгааг онцлов.