Улсын онцгой комисс өвөлжилтийн асуудлыг авч хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлсын онцгой комисс маргааш ээлжит хуралдаанаа Төрийн ордонд хийнэ.
Хуралдаанаар ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв болон хүнс, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг авч хэлэлцэх юм. Түүнчлэн нийслэлийн өвөлжилтийн нөхцөл байдлыг хэлэлцэхээр товлосон байна.
Мөн баруун аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдал болон Цөмийн болон цацрагийн болзошгүй осол, агаарын хөлгийн осол, сүйрлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг зохицуулах хороо байгуулах тухай зэрэг асуудлыг хурлаар хэлэлцэх юм.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ