Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлсэн компаниуд “Ногоон батламж” авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-14 17:12:05
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар “Ногоон хөгжлийн бодлого”-ыг орон нутагт хэрэгжүүлж буй дөрвөн аж ахуйн нэгжийг шалгаруулж “Ногоон батламж” гардууллаа.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд “Ногоон хөгжлийн бодлого”-ыг Засгийн газраас баталсан. Үүнд байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжих, эко бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх, агаарын болон хөрсний бохирдлыг багасгах, сэргээгдэх эрчим хүч ашиглах, нэвтрүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг тусгасан байдаг.

Үүнийг үндэслэн БОАЯЖГ 12 шалгуур үзүүлэлтээр дөрвөн компанийг шалгаруулсан байна. Тухайлбал, байгаль орчны бохирдлыг бууруулах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд ажиллаж буй “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Байгаль орчныг хамгаалах хэлтэс, шингэрүүлсэн шатдаг хийг нэвтрүүлсэн "Чэс" компани, эрчим хүчний хэмнэлттэй лед гэрэл үйлдвэрлэж буй "Анд энерги" компани, байгаль орчны экологийн боловсрол олгох төсөл хэрэгжүүлэн ажиллаж буй аймгийн Боловсрол, Соёл, Урлагийн газар “Ногоон батламж”-ийн эзэд боллоо.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ