ДОРНОГОВЬ: Аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-09-30 12:15:50

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан өнөөдөр болж байна.


Хуралдаанаар Дорноговь аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах, хөрөнгө балансаас балансад шилжүүлэх, өртгийг нэмэгдүүлж, ашиглалтын хугацааг сунгах, худалдан борлуулах, “Чандмань илч” ОНӨХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.


Мөн нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох, Хамарын хийд орчмын орон нутгийн хамгаалалттай газруудын менежментийн төлөвлөгөө зэргийг хэлэлцэх юм. Тус аймгийн ИТХ 35 төлөөлөгчтэй. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /МУЗЗНДНТУТХ/-ийн дагуу улиралд нэгээс доошгүй хуралдахаар заасан байдаг.   

Холбоотой мэдээ