MongolZ дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-30 16:04:35

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Цахим спортод дэлхийн чансааг тогтоодог хоёр платформын нэг нь HLTV юм. Тэгвэл Монгол Улсын MongolZ баг түүхэндээ анх удаа HLTV-ийн чансаагаар дэлхийд нэгдүгээрт орлоо.


Тодруулбал, цахим спортын Counter Strike 2 төрлийн дэлхийн чансааг тогтоогч HLTV-ээс өчигдөр багуудыг шинээр эрэмбэлэн танилцуулжээ. Уг жагсаалтад “MongolZ” баг нийт 896 оноотойгоор Францын “Vitality”-г давж, дэлхийд нэгдүгээрт жагсав.


Үүнд дэлхийн цомын тэмцээнд аваргалсан, BLAST Bounty болон FISSURE Playground 2 тэмцээнд дэд байрт шалгарсан зэрэг амжилт нь нөлөөлжээ. Багуудын чансааг долоо хоног бүр шинэчлэн гаргадаг бөгөөд Vitality” өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш анх удаа ухарлаа.


Ташрамд дурдахад, хэдхэн хоногийн өмнө “MongolZбагийнхан “Valve-гаас гаргадаг VRS чансааны жагсаалтаар мөн дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн билээ.

Холбоотой мэдээ