ӨВӨРХАНГАЙ: Төв суурин газрын ундны усны чанар, аюулгүй байдлын төлөвлөгөө баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-09-30 18:35:36

Арвайхээр, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/.  Аймгийн төв суурин газрын болон Арвайхээр сумын ундны усны чанар, аюулгүй байдлын төлөвлөгөөг ИТХ-ын ээлжит 9 дүгээр хуралдаанаар хэлэлцэж байна.


Аймгийн хэмжээний 21 төв суурин газарт усны эх үүсвэр бүхий 76 худаг байна. Мөн 61 ус түгээх байр, 2503 гүнийн худаг байна. Ундны усны эх үүсвэрийн гүний худгуудыг үерийн уснаас хамгаалах далан хийсэн сум байхгүй, 17 гүний худгийг хашаажуулсан ч эрүүл ахуйн шаардлага хангадаггүй байна. Мөн аймгийн нутаг дэвсгэрт 33 рашаан ус байгаагаас 12 рашааны эхийг хашиж хамгаалжээ.


Арвайхээр сумын усны нөөцийг 1981 оноос хойш шинэчлэн тогтоогоогүй. Одоогоор Онгийн голын сав газраас ус хангамжийн эх үүсвэрийг авдаг 2015 онд хамгаалалтын бүс тогтоож, 2023 онд дотоодын цэргийн 833-р ангийн байнгын хамгаалалтад авсан юм.


Аймгийн ЗДТГ-аас төв суурин газрын ундны усны чанар аюулгүй байдлын төлөвлөгөөг хоёр бүлэг, 23 заалттай, Арвайхээр хотын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг зургаан бүлэг, 32 заалттай боловсруулан аймгийн ИТХ-аар хэлэлцүүлж баталлаа. Төлөвлөгөөг 2025-2030 он хүртэл хэрэгжүүлнэ. 

Холбоотой мэдээ