НӨАТ-ын сугалаанаас гурван хүн 500 мянган төгрөг хожжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-14 22:55:40

2016 оны 1-р сарын 1-ний өдрөөс НӨАТ-ын тухай хуулинд өөрчлөлт орж НӨАТУС хэрэгжиж эхэлсэн билээ.

Энэхүү хуулийн хүрээнд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 15 удаагийн тохирол явагдсан байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэхүү НӨАТ-ын хуулийн хүрээнд явагдсан 15 удаагийн тохиролд 1018 иргэн сугалаанд хожиж, 3 иргэн 500.0 мянган төгрөгийн азтан болсон байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд “Сэлэнгэ” Олон улсын худалдааны төв болон худалдаа үйлчилгээ эрхлэгч 20 гаруй байгууллагууд энэхүү сугалаат төлбөрийн баримтыг олгож хэвшсэн байна.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ