СЭЛЭНГЭ: Олон жил эзэнгүй орхигдсон 600 га эвдэрсэн газарт техникийн нөхөн сэргээлтийг эхлүүллээ
ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД | ТЭРБУМ МОД
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 2
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Цагаан зүрийн
гол нэртэй газарт техникийн нөхөн сэргээлтийн ажлын эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн
санаачлан хэрэгжүүлж байгаа Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд "Оюу
толгой” ХХК-иас “Оюу толгой 100 сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа
юм.
Хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ
аймгийн Хүдэр сумын нутаг "Цагаан зүрийн гол", "Монгол алт"
гэх газарт уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил эзэнгүй орхигдсон
600 га эвдэрсэн газарт техникийн нөхөн сэргээлтийг эхлүүллээ.
Уг нөхөн сэргээлтийн ажлын
тендерт "Жинжий майнинг", "Бугант нандин" ХХК-ууд шалгарч, Байгаль
орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар "Оюу толгой"
ХХК-ийн санхүүжилтээр хийж байгаа юм.
“Оюу толгой 100 сая мод”
хөтөлбөрийн хүрээнд өмнө нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Тужийн нарс, Түшиг
суманд 1100 орчим га-д 3 сая гаруй модыг тарьж ургуулжээ.
Дээрх аж ахуй нэгжүүдийн үйл
ажиллагаанд сумын ЗДТГ-ын албан хаагчид болон холбогдох албан тушаалтанууд
хяналт шалгалтын ажлыг тогтмол явуулж байгаа хэмээн сумын Засаг дарга
Т.Эрдэнэбат хэллээ.