Хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад зориулж “Манлайлал”-ын сургалт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-11-15 10:26:46
oyuka_hu@yahoo.com

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах Олон улсын өдрийг угтаж Орхон аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс “Хуулийн хэрэгжилтийг хангаж, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлье” уриан дор сарын аян зарлалаа.

Үүний хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад зориулж “Манлайллын сургалт”, саажилттай хүүхдүүдэд сэргээн засах бариа засал хийх сургалт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний  эрхийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм, журмын талаар мэдээлэл өгөх ажээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлага, тэдний аж амьдрал, хүсэл мөрөөдлийг олон нийтэд ойлгуулах зорилгоор “Таныг сонсоё” телевизийн нэвтрүүлэг бэлтгэх гэнэ.

Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэн байдаг юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ