МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

СҮХБААТАР: “Ахмад- 2025” спортын наадам эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-10-08 18:03:09

Баруун-Урт 2025 оны аравдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжитАхмад- 2025 ” спортын олон төрөлт долоодугаар наадам эхэллээ.

 

Ахмад настнуудыг нийтийн биеийн тамир, спорт, дасгал хөдөлгөөнд хамруулах, эрүүл мэндийг нь дэмжих, тэдний хөгжил, оролцоог идэвхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сум, албан байгууллага, аж ахуйн нэгжээс зохион байгуулж байгаа ажлыг эрчимжүүлэх зорилгоор уг наадам нь зохион байгуулагддаг бөгөөд энэ жилийн тухайд олон улсын ахмадын баярын хүрээнд болж буйгаараа онцлог.


 

Тэмцээнд 13 сумын 600 орчим ахмад оролцож байна. Хоёр өдрийн турш ахмадууд шатар, ширээний теннис, дартс, софт волейбол, граунд гольф, үндэсний шагайн нумт харваа, шугаман бүжиг гэсэн спортын долоон төрлөөр хурд хүчээ сорин өрсөлдөнө.

 

Сүхбаатар аймаг нийт найман мянга орчим ахмад настантай ба үүний 40 гаруй хувь нь Баруун-Урт суманд амьдарч байна.

 

Холбоотой мэдээ