НҮБ-ын энхийг сахиулагчдын тоог цөөлнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-09 11:06:27

НҮБ, 2025 оны аравдугаар сарын 9 /TASS/. Санхүүжилтийн асуудлаас шалтгаалан энхийг сахиулах ажиллагаанд оролцогчдын тоог цөөлөхөөр төлөвлөж байгаа тухай НҮБ-ын өндөр албан тушаалтан сэтгүүлчдэд мэдээлжээ. 


Албан тушаалтны мэдээлснээр, дэлхий даяар энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй алба хаагчдын тоог “25 хувиар бууруулна”. "Байгууллагын санхүүжилт хангалтгүй байгаагийн улмаас “барагцаалсан тооцоогоор" 13-14 мянга орчим энхийг  сахиулагчийг буцаан татна" гэж тэрбээр хэлээд зарим улс татвараа хойшлуулж, шилжүүлэхгүй байгаа нь энхийг сахиулах ажиллагаа явуулах чадамжийг "шууд алдагдуулж" байна гэсэн байна.  


Хамгийн том хандивлагч болох орон болох АНУ зэрэг хэд хэдэн улс татвараа төлөөгүйгээс НҮБ төсвийн хомсдолтой тулгарчээ. 

Холбоотой мэдээ