Төлбөрөө төлөөгүй байруудын цахилгаан шатыг түр зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-16 00:44:22

Дархан-Уул аймгийн төв Дархан хотод ашиглагдаж байгаа цахилгаан шатууд хэвийн ажиллаж байгаа эсэхэд хотын Захирагчийн алба, НААҮГ-ын инженерүүдтэй хамтарч ээлжит шалгалт хийжээ. Шалгалтаар хэд хэдэн орон сууцны төлбөрөө төлөөгүй орцуудын цахилгаан шатыг түр хугацаагаар зогсоох хүртэл арга хэмжээ авахаар болсон байна.

Дархан сумын Шинэ хорооллын 8, 11, 12 дугаар багийн 14, 15, 16 ,10, 12, 14, 16 дугаар байруудын цахилгаан шатыг “Дархан цэн ган” ХХК хариуцаж ажилладаг. Мөн дээрх байруудын техникийн өрөөний аюулгүй ажиллагаа, хулгайгаас хамгаалсан төмөр хаалга, ажлын байранд шат, тавцан, хаалт хийх, цонх солих шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ.

Түүнчлэн 12 дугаар баг 16 дугаар байрны цахилгаан шатыг 2013 онд шинэчилсэн ч хүн тээврийн лифтний татагч хоёр удаа тасарч Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас акт тавьж зогсоосон зэрэг цөөнгүй зөрчил илэрчээ. Ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээс үзэхэд цахилгаан шат ашигладаг оршин суугчид төлбөрөө цаг тухайд нь төлдөггүйгээс болж хязгаарлалт хийгддэг байна.

                                                                                                    Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ