Цочир хүйтэрнэ гэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Онцгой байдлын газраас энэ сарын 17-25 хүртэлх өдрүүдэд Монгол оронд өмнө нь тохиолдож байгаагүй цочир хүйтрэх тул иргэддээ сэрэмжлүүлэг хүргэлээ.
"УЦУОШТ-ийн мэдээлж байгаагаар энэ өдрүүдэд цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байгаа. Тиймээс малчид малаа хол бэлчээхгүй байх, өндөр настан болон насанд хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн малдаа явуулахгүй байхад анхаарна уу" гэж аймгийн Онцгой байдлын газрын орлогч дарга М.Адъяабаатар ярилаа.
Мөн тэрээр хот хоорондын болон хол газарт тээврийн хэрэгслээр зорчих гэж байгаа иргэдийг техникийн бүрэн бүтэн байдлыг ханган байгаль цаг уурын онц аюулт үзэгдлийг даван туулахыг сануулсан юм.
Д.Мишигсүрэн