Таван өрхийн 400 гаруй хонь устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-17 09:49:02

Өмнөговь аймгийн Ханхонгор суманд хонины цэцэг өвчин гарсны улмаас өвчтэй малыг устгалд оруулж байгаа билээ. Тус аймгийн ХХААГ-ын Мал эмнэлгийн албанаас мэдээлж байгаагаар таван суурийн 419 хонь устгаад байгаа гэлээ.

Өвчний голомтын бүсэд байгаа 61 суурийн 8059 толгой хонийг урьдчилан сэргийлэх тарилгад хамруулсан байна. Голомтын бүсэд таван пост, таван хөдөлгөөнт эрүүл гарч байгаа бөгөөд энд 80 гаруй хүн байнга ажиллаж байгаа юм. Дээрх мал нь өвчтэй гарсан 5 өрхийн 10 гаруй өвөлжөө, хаваржааг ариутгалд хамруулсан байна.

Тус аймагт хонины цэцэг өвчин 1953 оноос хойш огт гараагүй бөгөөд 1958 он хүртэл таван жил тасралтгүй урьдчилан сэргийлэх тарилга хийж уг өвчинг таслан зогсоосон байдаг ажээ. Харин энэ удаад урьдчилан сэргийлэх тарилга улсын хэмжээнд дууссан гээд тарилга огт ирэхгүй байгаа гэж ХХААГ-ын Мал эмнэлгийн албанаас мэдэгдээд байна.

Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ