"Toyota" компани цахилгаан машин бүтээх баг бүрдүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2016-11-17 15:12:47

ТОКИО. /Reuters/. “Toyota Motor” компани утаа бага ялгаруулдаг автомашин бүтээх хүчин чармайлтаа хурдасгах зорилгоор цахилгаан хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэлийг хөгжүүлэх баг байгуулахаар болжээ.

Автомашин үйлдвэрлэгч “Toyota Industries” корпораци болон сэлбэг нийлүүлэгч “Aisin Seiki” компани болон “Denso” корпорациас тус бүр нэг хүн авч багийг бүрдүүлнэ гэж “Toyota Motor”  компани мэдэгдэв.

Тус компани устөрөгчийн түлш хэрэглэдэг тээврийн хэрэгсэл бүтээхэд маш их хөрөнгө оруулалт хийж байгаа билээ. Тэгвэл уг компани энэ сард бүрэн хэмжээний цахилгаан тээврийн хэрэгсэл бүтээх хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ