Ж.Бямбадоржийг ХЭҮК-ийн даргаар улираан томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-11-17 15:53:53

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, "ХЭҮК-ийн даргын асуудлыг эхлээд хэлэлцэе. Үүний дараа Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцвэл зүгээр байх. ХЭҮК-ийн даргыг томилох асуудалд цаг их орохгүй. Учир нь Ж.Бямбадоржийг чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцээд комиссын гишүүнээр томилсон" гэсэн саналтай байгаагаа хэлсэн юм.

Ингээд Хүний эрхийн үндэсний комиссын даргыг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв. Эхлээд Ж.Бямбадоржийг ХЭҮК-ийн даргаас чөлөөлж, дараа нь түүнийг ХЭҮК-ийн даргаар томилох эсэх асуудлаар санал хураалт явуулахад 84.6 хувь дэмжлээ.

Чуулганы хуралдаанаар одоо Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ