Цогцолбор нэгдүгээр сургуулийнхан тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-17 16:32:01

Увс аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Улаан Загалмайн хорооноос ерөнхий боловсролын 3-5 дугаар ангийн сурагчдын дунд “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх, тэднийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилготой уг тэмцээнд зургаан багийн 84 сурагч оролцлоо.

Энэ удаагийн “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээн гэрийн даалгавар, мэндчилгээ, хамтдаа, буухиа, жүжигчилсэн тоглолт гэсэн төрлөөр зохиогдож, удирдагч багш Улаан Загалмайн Хорооноос бэлдсэн 5 асуулт бүхий билет сонгон хариулж оролцсон юм. Тэмцээний шүүгчийн бүрэлдэхүүнд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга Б.Баясал, БСГ-ын мэргэжилтэн И.Ганболд, УЗХорооны арга зүйч С.Шинэбаяр нар ажилласан бөгөөд нэгдүгээр байрыг Цогцолбор 1-р сургуулийн “Тэмүүлэл” баг, хоёрдугаар байрыг Цогцолор 2-р сургуулийн “Өсвөрийн шонхор”-ууд баг, гуравдугаар байрыг Чандмань-Эрдэм сургуулийн “Шонхор” баг, тусгай байрыг Тариалан сумын ахлах сургуулийн “Зохицуулагч” баг тус тус эзэллээ.

Аймгийн УЗХорооноос тэмцээнд оролцсон бүх багийн гишүүдэд гарын бэлэг гардуулж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүссэн юм.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ