Шинэ орон сууц ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-11-17 18:48:52

Увс аймгийн Улаангом хотноо 6 давхар 24 айлын орон сууц шинээр баригдаж ашиглалтад ороод байна.

Тус барилгыг орон нутгийн “Амарсанаа” компани барьсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг ашиглан барилга угсралтын ажлаа гүйцэтгэжээ. Метр квадрат нь 1 сая 250 мянган төгрөгийн өртөг бүхий уг байрны хувьд сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв гээд бүх зүйлдээ ойрхон, доороо граажтай байгаа нь давуу тал болж байна.

“Амарсанаа” компани нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд олон жил болсон, Увс аймгийн тэргүүний барилгын компаниудын нэг юм. Аймгийн төв болон хөдөө сумдад цөөнгүй барилга угсралтын ажил гүйцэтгэсэн уг компанийн орон сууцны барилгын үнэ ханш боломжийн төдийгүй, хамгийн гол нь чанартай барилгын материал ашигладаг тул борлуулалт сайтай байдаг аж.

Б.Батхүү

 

Холбоотой мэдээ