Таван сумын Засаг дарга нарыг батламжиллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-17 21:27:20
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн таван сумын Засаг дарга нар батламжаа гардлаа. Тодруулбал Сүмбэр сумын Засаг даргаар С.Мөнхтүвшин, Баян сумын Засаг даргаар Ц.Энхбаатар, Цээл сумын Засаг даргаар С.Цагаанбаатар, Баян-Өнжүүл сумын Засаг даргаар Б.Амар мэнд нар тус тус томилогдлоо.

Төв аймгийн 27 сумын ИТХ-д иргэдээс хамгийн олон санал авч сонгогдон төлөөлөгч нар анхны хурлаа хийж, засаг даргад нэр дэвшигчдийг өргөн мэдүүлсний дагуу холбогдох газар шалгуулж үзсэний үндсэн дээр Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал энэ сарын 14 ний өдрийн 68 тоот албан тушаал гаргаж таван сумдын засаг дарга нарыг томилсон юм.

Энэ үеэр агентлагийн дарга нар ажил үүргээ хүлээж авч байгаа сумдын Засаг дарга нарт заавар зөвлөмжөө өгч, төрийн албан хаагчдын сахилгыг дээшлүүлэх тал дээр анхаарч ажиллахаас гадна орон нутгаа гар нийлэн хамтран хөгжүүлж ажиллахыг хүсэж байв.

Харин Төв аймгийн Засаг дарга шинээр томилогдсон сумдын Засаг дарга нарт хандан “Иргэд олон түмний их итгэлийг хүлээж сонгогдсоноос гадна эдийн засгийн хүнд үед ажил үүргээ хүлээж авч байгаа учраас цаашид ажил үүрэгтээ хариуцлагатай хандаж сум орон нутгийн хөгжилд хоёргүй сэтгэлээр ажиллах"-ыг онцлон захисан юм.

Тэрээр цааш нь хэлэхдээ Төв аймгийн Засаг даргын зүгээс Төсвийн тодотголоо хийж нэгжийн хуулиар төрийн төлөөлөгч нар Монгол Улсын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх нутгийн өөрөө удирдах байгууллага учраас өөрийн чадамждаа тулгуурлан хөгжихөөс гадна цаашид иргэдийн оролцоо санал бодолд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах, ил тод нээлттэй байх зарчим дээр тулгуурлан ажиллах, өвөлжилтийн бэлтгэл ажлаа нэн түрүүнд хангах талаар үүрэг чиглэл өглөө.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ