Такси үйлчилгээний талаар иргэд шүүмжлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-11-17 22:08:23
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн  Зуунмод сумын хэмжээнд "Шинэ Зуунмод", "Төв өртөө" гэх хоёр газар такси үйлчилгээ үзүүлдэг байна. Такси үйлчилгээний "Төв өртөө" ХХК нь нийт 24 такситай бол "Шинэ Зуунмод" ХХК 30 такситай бөгөөд иргэдэд нийт 54 такси үйлчилдэг байна.  

Тэд үйчилгээг өглөөний 8 цагаас оройн 8 цаг хүртэл үзүүлдэг байна. Энэ талаар таксины жолооч нар тайлбарлахдаа олон цагаар ажиллах боломж бололцоо байдаггүйгээс гадна ар гэрийн асуудлаас болоод эрт буудаг талаар хэлж байна.

Тийм болохоор оройн цагаар тус компаний харъяалалгүй тэдний нэрлэж байгаагаар хулгайн такси ганц нэг явдаг талаар жолооч нарын зүгээс хэлж байгаа юм.

Иргэдийн хувьд орой ажил тараад гэртээ харих гэхээр унаагүй болж өвлийн хүйтэнд шөнө орой алхахад бэрх байгаагаа учирлаж байлаа. Тиймээс хэсэг иргэд такси компаны удирдлагуудад хандан таксигаа шөнийн 12 цаг хүртэл явуулах боломж байгаа эсэхийг лавлахыг хүслээ. Хэрэв тийм боломж байхгүй тохиолдолд хулгайн таксигаа чөлөөтэй явуулахыг илэрхийлсэн юм.

Дээрх хүсэлтийн дагуу "Төв өртөө" ХХК-ны захирал Х.Дуламсүрэнгээс талаар тодруулсан юм. Тэрээр манай жолооч нарын дийлэнх нь настай хүмүүс байдаг учираас ихэнх үед 7-8 цагийн хооронд ажлаасаа буудаг. Өдөртөө 10-аад машин үйлчилгээнд явдаг болохоор оройн цагаар мэргэшсэн жолооч болон хувьдаа машинтай ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэдтэй хамтарч ажиллах талаар хүсэлт ирүүлсэн байгаа. Тиймээс үйлчилгээний хувьд өөрчлөлт орохгүй гэсэн тайлбарыг өглөө. 

Харин "Шинэ Зуунмод" ХХК-ны хувьд Хувийн тэрэгтэй хүмүүс болохоор боломж бололцоогоороо оройн цагаар иргэддээ үйлчилгээ хэвийн үзүүлдэг байна.

Мөн өдөрт 20-иод такси үйлчилгэнэд явдаг бөгөөд хэрэв унаа тэрэг хүрэлцэхгүй бол албаны бус тэрэг хангалттай явж байгаа гэсэн тайлбарыг өгч байлаа.  Энэ сарын 19 нөөс оройн цагаар такси иргэддээ үйлчилж эхэлнэ.

Т.Есүхэйтөмөр
 

Холбоотой мэдээ