Байгууллагууд гадна орчныхоо цасыг цэвэрлэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо цасыг цэвэрлэж байна.
Ойрын үед цас их орж замын халтиргаа гулгаа ихсэж байгаатай холбогдуулан Улаангом сумын Засаг дарга захирамж гаргаж бүх нийтийн цас цэвэрлэгээг өнөөдөр 14 цагаас эхлүүлсэн юм.
Цас цэвэрлэгээний ажилд Улаангом сумын албан байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд идэвхтэй хамрагдаж, гадна орчныхоо 50 м газрын автомашины болон явган хүний замыг цэвэрлэж байна. Энэ ажилд Хилийн цэргийн 0245-р ангийн алба хаагчдыг мөн татан оролцуулж байгаа аж.
Сүүлийн үед Улаангомд цас ихээр орж замын халтиргаа гулгаа ихэссэнээс үүдэн зам тээврийн осол мэр сэр гарч байгаа юм. Мөн явган зорчигчид унаж бэртсэн тохиолдол цөөнгүй гарч, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байна. Иймээс Улаангом хотын шинэ удирдлагууд замын халтиргаа гулгааг багасгах тал дээр анхаарал хандуулж байна.
Б.Батхүү