Үнэрч  нохой гэмт хэргийг газар дээр нь илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-11-18 17:20:27

Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн шуурхай жижүүрт хулгайн хэргийн мэдээлэл ирэв.

Тус дүүргийн 26 дугаар хорооны  “Sunrise” хотхонд оршин суугч иргэн Б.М-ийн гэрээс 45 сая төгрөгийн үнэ бүхий алтан нуухтай, шүрэн толгойтой, дунд гарын цагаан хаш хөөрөг хулгайд алдсан гэх дуудлагын мөрөөр  нэгдүгээр хэлтэст жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан нохойн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Х.Барьмид “Маки” нохойгоо хэргийн газарт аваачин үнэрлүүлэхэд нохой гэмт хэрэгтнийг илрүүлж чадсан байна. Уг хэргийг СХД-ийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, 21 настай, эмэгтэй М гэгч үйлдсэн байна. Сургалтын төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Х.Барьмид нь цагдаагийн байгууллагад дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа ба “Маки” нохой харин олон удаа гэмт хэргийн  халуун мөрөөр үнэрлэн гэмтнийг илрүүлж байжээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ