"Ногоон гэрэл, цагаан шугам" тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-11-18 18:32:04

Өмнөговь аймгийн хэмжээнд бага ангийн хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг "Ногоон гэрэл, цагаан шугам" тэмцээн өнөөдөр болж өндөрлөлөө.

Хүүхдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцож хэвших ач холбогдлыг өсвөр үе, иргэдэд сурталчилах ажлыг эрчимжүүлэх зорилгоор уг тэмцээнийг 10 дахь жилдээ аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зохион байгууллаа. Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор хөдөө сумдын хүүхдүүдийг энэ жилийн тэмцээнд оролцуулсангүй.

Төвийн дөрвөн сургуулийн таван баг энэхүү тэмцээнд өрсөлдсөн бөгөөд 4 дүгээр сургуулийн “Шонхор” баг түрүүлж, 1 дүгээр сургуулийн “Traffic policeman” баг удаалж, 2 дугаар сургуулийн “Хүчирхэг-13” гуравдугаар байр эзэллээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ