Дархан сумыг хөгжүүлэх үндсэн чиглэлд санал авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-20 22:58:43

Дархан сумын Багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарын зөвлөлгөөн аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд болов.

Зөвлөлгөөнийг Дархан сумын ИТХ-ын дарга Ж.Балжинням нээж шинээр сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчдийн цаашид хэрхэн ажиллах зарчмын талаар яриад “2017-2020 оны ИТХ-ын Төлөөлөгчид харьцангуй залуужсан. Төлөөлөгчдийг сурган дадлагажуулж иргэд сонгогчидтой уулзаж байнгын холбоотой ажиллуулахад сумын ИТХ, Багийн ИНХ-ын дарга, тэргүүлэгчид дэмжин тусалж ажилладаг. Иймд туршлагатай Багийн ИНХ-ын дарга нар төлөөлөгч бүрийг иргэд сонгогчдтой холбох ажлыг зохион байгуулна. Түүнчлэн тухайн Багт тулгамдсан асуудлаар уулзалт хэлэлцүүлэг хийхэд анхаарч ажиллах болно” гэв.

Зөвлөлгөөнөөр 2016 онд сонгогдсон ИТХ-ын Төлөөлөгчид, Хороодын ажиллах журам, бүрэлдхүүнийг танилцуулж Багийн ИНХ-ыг ямар хэлбэрээр хийх талаар санал авлаа. Зөвлөгөөний төгсгөлд Дархан сумын ИТХ-ын Бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үндсэн чиглэл, Сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдээс санал авах ажлыг зохион байгуулан нэгтгэж ирүүлэхийг үүрэг болгов.   

                                                                                                                                            Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ