АТГ-ын ажлын хэсэг Говь-Алтайгаас Завхан аймагт ирж ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬАТГ-ын ажлын хэсэг Говь-Алтай аймагт энэ сарын 16-18-ны өдөр ажиллав.
Аймгийн төрийн байгууллагуудын удирдах 50 албан тушаалтанд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулж, “Авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлт, орон нутгийн удирдлагын хэмжээнд гарч буй зарим асуудал” сэдвээр сургалт, мэдээлэл өглөө. Дээрх албан хаагчдын 25 нь шинээр томилогдсон албан хаагч байв. Аймгийн Хөгжимт драмын театрт дээрх сэдвийн хүрээнд нийт 406 төрийн албан хаагчийг хамруулсан нэгдсэн сургалт зохион байгуулжээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөрөөр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймаг дахь ажлаа дуусган өнөөдөр буюу энэ сарын 21-ний өдрөөс Завхан аймагт ажиллаж эхэллээ гэж АТГ-аас мэдээлэв.
Ж.Батсайхан