Улаангомын аварга шатарчид тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн Улаангом сумын ИТХ-аас “Шинэ үндсэн хууль”-ийн 25 жилийн ойд зориулсан шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах тэмцээнийг амралтын өдрүүдэд зохион явууллаа.
Оролцогчид Швейцар өргөөр, олон улсын шатрын тэмцээнийг зохион явуулдаг программ дээрх оноолтын дагуу хоёр өдрийн турш найман өрөг тоглосон юм. Тоглолтын нийлбэр дүнгээр байр эзлүүлэхэд эрэгтэйчүүдийн төрөлд Улаангом сумын 8-р багийн иргэн Б.Нацаг тэргүүлж, 3-р багийн иргэн М.Дэлгэрдалай, 4-р багийн иргэн Ц.Цэвээн нар удааллаа. Харин эмэгтэйчүүдийн төрөлд 12-р багийн иргэн Ж.Алтанцэцэг, 4-р багийн иргэн Ц.Батзаяа, 9-р багийн иргэн Б.Цэрэнжаргал нар шалгарч алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 12 дугаар сард зохиогдох Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр тус тус шагнагдсан юм.
“Шинэ үндсэн хууль”-ийн 25 жилийн ойд зориулсан сумын шатрын аварга шалгаруулах тэмцээн жил бүр зохиогддог бөгөөд суманд шалгарсан хүмүүс аймагт, аймгаас шалгарсан хүмүүс улсад өрсөлддөг юм.
Б.Батхүү