Чойбалсан хот нөхөрсөг хотуудын шагнал гардлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-22 16:21:48

БНХАУ-ын Чунчень хотноо саяхан болсон Олон улсын нөхөрсөг хотуудын уулзалтад Дорнод аймгийг төлөөлж Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ.

Энэ үеэр Чойбалсан хот Олон улсын нөхөрсөг хотуудын холбооны шагналыг гардав.

-Энэ бол Чойбалсан хотын даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлагуудын ажлын үр дүн гэдгийг хотын захирагч хэлж байв. Учир нь Чойбалсан хот БНХАУ-ын хөрш зэргэлдээ Хайлаар, Манжуур хоттой худалдаа, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт олон жилийн найрамдалт харилцаатай явж ирсэн юм. Дээрх шагналд Хайлаар хотын Засгийн ордон манай хотыг тодорхойлжээ.

Энэ удаагийн уулзалтад Монголыг төлөөлж ганцхан Дорнод аймгийн Чойбалсан хотын төлөөлөл оролцсон юм байна.

                                                                                                                                              Б.Туяа

 

Холбоотой мэдээ