Г.Золбаяр доктор Тувагийн гавьяат болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-13 17:14:40

Баян-Өлгий аймгийн нийгэм эдийн засгийн судалгааны төвийн захирал, доктор Гагаагийн Золбаяр БН Тува Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртэв.

Энэ өндөр шагналыг Кызыл хотод болсон даяршлын сэдэвтэй олон улсын эрдмийн бага хурлын үеэр аравдугаар сарын хоёрны өдөр түүний тува үндэстний түүх, соёл, угсаатны зүйн судалгааны талаархи нөр их хөдөлмөр бүтээлийг нь үнэлж Тува Улсын удирдагчид гардуулсан байна. Г.Золбаяр эрдэм шинжилгээний салбарт 25 жил ажиллахдаа Монгол Улсад оршин суудаг тува, ойрд монгол, Алтайн урианхай, казахуудын түүх, угсаатны зүйн талаар арав орчим ном, бусад бүтээлүүдийг туурвисан байна.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ