“ Эрсдлээс бид өөрсдийгөө сэргийлье”сэдэвт дүрийн тоглолт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДӨнөөдөр дэлхийн нийтээрээ “ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах“ өдөр тохиож байна. Энэ өдрийг угтаж Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Боловсрол Соёл Урлагийн Газар,Залуучуудын холбоо хамтран “Эрсдлээс бид өөрсдийгөө сэргийлье” зөвлөлгөөн зохион байгуулж, жүжигчилсэн тоглолт зохион байгууллаа.
Жүжигчилсэн тоглолт Политехник коллежийн урлагийн зааланд явагдаж Ховд Их сургууль, Политехник коллежийн оюутнууд, ЕБС-ийн ахлах ангийн сурагчид оролцож, энэхүү тоглолтоор дамжуулан “ХДХВ,ДОХ”-оос урьдчилан сэргийлэх танин мэдэхүйн мэдлэг олгох ажил зохион байгуулагдлаа.
Аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн /БОЭТ/ Сайн дурын зөвлөгөө шинжилгээ өгөх төвөөс их дээд сургуулийн оюутнуудыг сайн дурын шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Мөн энэ өдөр Дэлхийн нийтээрээ “ХДХВ,ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах “өдөр нээлтийн арга хэмжээг аймгийн ЗДТГ,БОЭТ, Цагдаагийн байгууллага хамтран Ард Аюушийн зохион байгуулж, оролцогчид ХДХВ,ДОХ-оос урьдчилан сэргийлэх мэдээлэл,зөвлөгөө өгөх арга хэмжээ боллоо.
Оюутнуудын дунд ХДХВ, ДОХ-ын мэдлэг түгээх АХА тэмцээн зохион байгуулж, орон нутгийн телевизүүдээр шторк бэлтгэж, энэ өдөр замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарт оюутнууд сурталчилгааны материал түгээж байна.
Аймгийн Улаан Загалмайн Хороо, Эрүүл мэндийн газар хамтран ” ХДХВ, ДОХ-оос сэргийлэх нь та бидний гарт“ хэлэлцүүлэгт оюутан залуучууд, зарим төрийн албан хаагчдыг оролцуулж, мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх ажилд бүх нийтээрээ анхаарал хандуулахыг зөвлөлөө.
А.Бямбасүрэн