“Шинэ орон сууцны үнэ тохиролцох экспо" зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-10-13 17:56:17

Барилгачин залуучуудын холбоо “Хямралыг хямраацгаая” уриан дор залуу гэр бүлийг орон сууцжуулах аян өрнүүлэхээр болжээ.

Уг аяны хүрээнд энэ сарын 23-25-нд “Шинэ орон сууцны үнэ тохиролцох экспо"-г “Аса” циркэд зохион байгуулах гэж байна. Эл экспог Барилга хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн яам, Монголын барилгачин залуучуудын холбоо, Монголын залуучуудын холбоо, Глобал Ивэнт ХХК хамтран зохион байгуулах аж. Тус яармаг нь хүссэн байрныхаа үнийг борлуулагч талтай тохиролцож шууд болон 10 хувийн урьдчилгаагаар авах боломж бүрдэнэ хэмээн Барилгачин залуучуудын холбооноос мэдэгдлээ. 

 Б.Заяа

 

Холбоотой мэдээ