Худалдан авалтын үнийн дүнгээс 913 хүн азтан болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймагт энэ оны эхний 11 сарын байдлаар 126 худалдаа, үйлчилгээний цэгүүд татварын нэгдсэн системд холбогдож худалдан авалтынхаа үнийн дүнгийн хоёр хувийг буцаан авах, сар бүр сугалаанд оролцох эрх бүхий баримтыг олгож байна.
Ховд аймгийн хэмжээнд Нарлаг,Гигант зэрэг худалдааны төв,Шим ус компани,Эмийн сангууд, Шатахуун түгээх станцууд НӨАТ-ийн татварын баримтыг үйлчлүүлэгчиддээ хэвлэж өгч байна.Оны эхнээс мөрдөж эхэлсэн НӨАТ-ийн 10 хувийг буцаан олгох сугалаанд манай аймагт нийт 913 хүн 20,0 - 100,0 мянган төгрөг хожиж азтан болсон байна. Шим ус орон нутгийн өмчит компанид орон сууцны усны төлбөрөө төлсөн нэг иргэн 4 сая төгрөгийн азтан болсон баятай үйл явдал тохиожээ.Харин зарим нэг худалдааны цэгүүд баримт олгож байгаад машин эвдэрсэн, дахин машинаа суурилуулаагүй зөрчил гарсан байна.Эдгээр зөрчилтэй худалдаа үйлчилгээний цэг, хувь хүнд НӨАТ-ийн баримт олгоогүй тохиолдолд Татварын Ерөнхий хуулийн 75 дугаар зүйлд зааснаар албан тушаалтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 3-4 дахин,иргэнд 2-3 дахинтай тэнцэх торгууль оногдуулахаар заасан байна.
Худалдаа үйлчилгээ эрхэлж буй хувь хүн, хуулийн этгээд бүр Монгол Улсын стандартын шаардлага хангасан албан ёсны эрх бүхий программтай пос терминал машиныг суурилуулж үйлчилгээндээ ашиглахыг хуульчилсан байна.
А.Бямбасүрэн