Орос улсын БХЯ-ны төлөөлөгч Их Британий ерөнхий сайдын хэвлэлийн албаны мэдэгдэлд хариу өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-12-04 19:34:50

Саяхан  Их Британий ерөнхий сайд Тереза Мэй “Daily Mail” сонинд Сирийн Алеппод хүмүүнлэгийн тусламж нийлүүлэхэд Орос улс саад тотгор үзүүлж байна хэмээжээ.

Үүнтэй холбогдуулан  Орос улсын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч  Игорь Конашенков гадаад, дотоодын сэтгүүчдэд мэдэгдэл тараажээ.    

Уг мэдэгдэлд  “Ийм сонин мэдэгдлийн дараа Тереза Мэйн хэвлэлийн нарийн бичгийн дарга хэний сэтгэгдлийг  илэрхийлж байна гэх асуулт урган гарч байна. Өөрийнх үү, аль эсвэл удирдлагынх нь  уу?

Их Британий засгийн газар  Оросыг үзэн ядах үзэлдээ хөтлөгдөн Сирид, ялангуяа, Алеппод  болж байгаа үйл явдлын талаар үнэн зөв мэдээллийг өгч чадахгүй  байх шиг байна. 

 11 дүгээр сарын 28-нд  Сирийн цэргүүд алан хядагчдын хяналтанд байсан тус хотын зүүн хэсгийн хорооллын бараг тэн хагасыг чөлөөлсөн. Тэнд амьдарч байсан 90 мянган энгийн иргэдийг чөлөөлсөн.

Түүнээс гадна  Алеппо хотын  зүүн хэгсийг  алан хядагчдын хяналтанд байх үед тус улсын 28 мянган  иргэн тус улсын бусад аюулгүй  нутаг руу дүрвэсний дотор 14 мянган насанд хүрээгүй хүүхэд байсан.

Энэ хугацаанд Алеппо хотын зүүн хэсгийн хорооллын иргэдэд  өдөр бүр  Сири дахь Оросын эвлэрлийн төв болон Сирийн засгийн газраас хүмүүнлэгийн тусламж, эм бэлдмэл, дулаан хувцас олгож байна.

Тэгвэл Сирийн дайны жилүүдэд Их Британиас нэг грамм ч, ширхэгч эм, ганц  хөнжил ч өгч байгаагүй .

Иймд Их Британий Засгийн газар эдгээр  иргэдэд үнэхээр хүмүүнлэгийн тусламж илгээхийг хүсч байгаа бол бүхий л боломжууд нь байна ш дээ, харин одоо хаана тэр нь гацчихав.

Хэрвээ ийм хүмүүнлэгийн  тусламж Алеппод үзүүлж чадахгүй бол бусдад бүү саад болж бай ” хэмээн Орос улсын Батлан  хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков  мэдэгдэлдээ  дурджээ.  

А.Огторгуймаа . Москва хот.    

 

Холбоотой мэдээ