Ардчилсан нам дүрмийн төслөө хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunzaya@montsame.mn
2016-12-07 12:23:23

Ардчилсан намын VI Их хурал Сoёлын төв өргөөнд хоёр дахь өдрөө үргэлжилж байна.  Өнөөдрийн хурлаар намын дүрмийн төслөө хэлэлцэж буй юм.

Харин өчигдрийн хурлаар намын даргын улс төрийн илтгэлийг сонсож, намын шинэчлэлийн асуудлаар төлөөлөгчид байр сууриа илэрхийлсэн. Дүрмийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж ахалсан бөгөөд Их хурлын 1210 төлөөлөгчид төслийн танилцуулгаа хийсэн байна. Ийнхүү тэд дүрмийн төслийн хэлэлцүүлгийг хийж  баталснаар АН нээлттэй, ил тод нам болж шинэчлэгдэх  болсноо олон нийтэд зарлах аж.

 Б.Заяа

Холбоотой мэдээ