"Монгол Бүжгийн гайхамшиг" тэмцээн гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-07 17:48:59

"Монгол Бүжгийн гайхамшиг" тэмцээн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Тэмцээнд Улаанбаатар хот, 3 аймгийн 300 гаруй хүүхэд багачууд 4 насны ангилалд авьяас билгээ сорин өрсөлджээ.

Ардын бүжгийн тэмцээний хамтлаг бүжгийн төрөлд цэцэрлэгийн насанд 1-р байрт "Домог", 2-р байрт "Саруул дэнж", 3-р байрт "Говийн уянга", Тусгай байрт "Угсаатан" хамтлагууд , бага насны ангилалд 1-р байрт "Саран хөхөө", 2-р байрт Болор шигтгээ", 3-р байрт "Монгол донж", Тусгай байрт "Шивээн ганхаа 3" хамтлагууд, дунд насны ангилалд 1-р байрт "Очис 2", 2-р байрт "Монгол омогшил", 3-р байрт "Гэрэлт-Ирээдүй" хамтлагууд, ахлах насны ангилалд 1-р байрт "Уран дэг", 2-р байрт "Сорхогтун", 3-р байрт "Очис 1" хамтлагууд тус тус шалгарчээ.

Харин гоцлол бүжгийн төрөлд цэцэрлэгийн насанд 1-р байрт С.Төгс-Эрдэнэ, 2-р байрт Б.Болор-Уянга, 3-р байрт С.Отгонзул, Тусгай байрт Ц.Мөнхтуяа, бага насны ангилалд 1-р байрт Ц.Эрхсаран, 2-р байрт Я.Түмэн-Эрдэнэ, 3-р байрт Г.Хүслэн, Тусгай байрт Г.Тэнүүн, дунд насны ангилалд 1-р байрт Б.Сүндэрмаа, 2-р байрт М.Анужин, 3-р байрт Б.Мөнх-Отгон, Тусгай байрт А.Хажидмаа, ахлах насны ангилалд н.Төрболд, 2-р байрт Д.Ган-Оч, 3-р байрт С.Уранбилэг нар тус тус шалгарч шагнуулсан байна. 

Тэмцээнийг "Дэлгэрнуур" ХХК, "Зулбаяр" дэлгүүр, "Family shop"-Б.Чимгээ, Б.Болд, Б.Ариунболд нар ивээн тэтгэж хамтран ажиллажээ.

Д.Одонтунгалаг

 

Холбоотой мэдээ