2000 гаруй нохой устгажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЭнэ сарын гуравнаас есний хооронд Дорнод аймгийн төвд золбин нохой устгалын ажил явагдаж дуусчээ. Нохой устгалын хэсэг нийтдээ 2184-н нохой устгасан байна.
Нийтдээ 22 сая төгрөг Чойбалсан хотоос гаргаж хийлгэсэн энэ ажлыг Улаанбаатар хотын “Нийтийн үйлчилгээний нэгтгэл”-тэй гэрээ хийж тэдний ажилчдаас гүйцэтгүүлжээ. Устгасан нохдыг булах дөрвөн метрийн гүн нүхийг “Сүхжин” компани нийгмийн хариуцлагын хүрээнд ухаж өгсөн талаар өнөөдөр аймгийн удирдах ажилтны шуурхай хуралдаан дээр Чойбалсан хотын мэргэжилтэн мэдээллээ.
Цаашид энэ ажлыг жилд нэг биш хэд хэдэн удааа хийж байхгүй бол 2000 гаруй нохой устгалаа гээд нохдын тоо тийм ч их цөөрөхгүй байгааг онцолж байсан.
Б.Туяа