Соломоны арлуудад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНХОНИАРА. /Xinhua/. Номхон далайн өмнөд хэсэгт орших Соломоны арлууд улсад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
АНУ-ын Геологийн судалгааны газрын мэдэгдсэнээр, орон нутгийн цагаар өнөө өглөөний 4:30 цагийн үед газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт нь арлын энэ улсын нийслэл Хониара хотоос зүүн өмнө зүгт 200 орчим км зайтай орших газарт, 41 км-ийн гүнд байжээ.
Тус улсын зарим хэсэгт телефон утас болон гэрэл цахилгааны шугам сүлжээ тасарсан байна. Газар хөдлөлтийн улмаас хүний амь эрсэдсэн тухай мэдээлэл ирээгүй байна.
Зургаан томоохон арлаас бүрддэг Соломоны арлууд бол "Номхон далайн галын цагираг”-ийн бүс буюу газар хөдлөлтөд өртөмтгий газарт оршдог улс юм.
Г.Доржханд