Хуримтлал үүсгэсний дараа зээл олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-09 16:30:41

Дорноговь аймагт жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор олгодог Сум хөгжүүлэх сангийн зээлийн олголт хэтэрхий хариуцлагагүй  хэрэгжсэн талаар тус аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин аймгийн ИТХ-ын үеэр мэдэгдлээ.

Тухайлбал  Сайншанд сумын Сум хөгжүүлэх санд уг нь 1.9 тэрбум төгрөг байх ёстой атал одоогийн байдлаар дансанд нь ердөө 10 хүрэхгүй  сая төгрөг байгаа  нь зээлдэгчдийн үйл ажиллагаа болон зээлийн эргэн төлөлтөд хяналт тавиагүйгээс үүдэлтэй аж.

Тиймээс Засаг дарга Т.Энхтүвшин зээл аваад өрөө төлөхгүй байгаа, хугацаа хэтэрсэн, төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлээгүй байгаа зээлдэгчийг хууль хяналтын байгууллагад өгөх, хөрөнгийг зээлдэгчдээс татан төвлөрүүлэх, буцааж хуримтлуулах  талаар яаралтай ажил зохион байгуулах үүрэг чиглэлийг  сумдын ажил хариуцсан хүмүүст өгчээ.

Зээлийг нөхөн төлүүлж Сум хөгжүүлэх санд тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал бий болсоны дараа  зээл олгох болсон байна.

Х.Эрдэнэбулган 

Холбоотой мэдээ