Энэ сард Галшар сумаас бусад нутгаар дунджаас ахиу цас орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-12-09 21:16:42

Энэ сарын агаарын температурын дундаж нь 15,6-20,3 градус хүйтэн буюу Хэнтийн өмнөд хэсэг болох Дархан, Галшар сумын ихэнх нутаг, Баянмөнх сумын өмнөд хэсгээр дунджийн орчим,  бусад нутгаар дунджаас 0.5-1.5 градусаар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр10 хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Мөн гуравдугаар 10 хоногийн эхээр хүйтний эрч бага зэрэг суларна. Харин 2 ба  3-р 10 хоногийн дунд үеэр хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Энэ сард олон жилийн дунджаар 1,9-3,8 мм хур тунадас орох бол Галшар сумын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу хур тунадас орох аж.

1 ба 2-р 10 хоногийн эхээр зарим газраар, дунд үеэр нь нутгийн хойд хэсгээр, I3-р 10 хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй. 3-р 10 хоногийн сүүлчээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурах юм байна.

Салхи I ба II 10 хоногийн эхээр зарим газраар 14-16 м/с, III 10 хоногийн дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-20 м\с хүрч ширүүсэх төлөвтэй байна. 

ХАА-н үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлөх тухай

            12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу орохоор байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөд таагүй нөлөөлөхөөр байна. Цаашид өвөлжилт хүндэрч болзошгүй сум, орон нутгийн өвс тэжээлийн хүрэлцээг сайтар тооцож, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх мөн иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг анхааралдаа авахыг Хэнтий аймгийн УЦУОШАлбанаас анхаарууллаа.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ