2017 оны үндсэн чиглэлийг баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 3-р хуралдаан болж 41 төлөөлөгч оролцохоос 35 төлөөлөгч оролцож 85,3 хувийн ирцтэйгээр хуралдав.
Хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2016-2020 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан бөгөөд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны орон тоог 2020 онд 12 орон тоонд хүргэхээр шийдвэрлэв. Мөн аймгийн 2017 оны төсвийг баталсан бөгөөд ирэх оны аймгийн орлогыг 6 тэрбум 617 сая төгрөгөөр, орон нутгийн байгууллагуудад оногдох санхүүгийн дэмжлэгийг 9 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангаас авах орлогын шижүүлгийг 2.1 тэрбум,тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилтийг 54.4 тэрбум төгрөгөөр тус тус баталлаа.
2017 оны газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон, аймгийн 2016 онд нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсан бөгөөд биелэлтийг 84.1 хувийн биелэлттэй гэж дүгнэн 2017 оны үндсэн чиглэлийг баталлаа.
Б.Гантуяа