Ахмадууд анх удаа шинэ жилийн баяраа тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМөрөн сумын Ахмадын хорооноос ахмадуудынхаа хүсэлтээр анх удаа ахмадын шинэ жилийн баяраа тэмдэглэх гэж байна.
Шинэ жилийн баярын үеэр энэрэнгүй ахмад, хөдөлмөрч ахмад, спортлог ахмад, авьяаслаг ахмад, бүтээлч ахмад гэсэн номинациудаар шилдгийн шилдэг ахмадуудаа шалгаруулан шагнаж урамшуулах аж. Орон нутагт ахмадуудын шинэ жил өмнө нь болж байгаагүй бөгөөд анх удаа зохион байгуулах гэж байгаагаараа онцлог бөгөөд ахмадууд өөрсдөө өвлийн өвгөн, цасан охин болж, дуулж бүжиглэн баяраа хамтдаа тэмдэглэх болсноороо онцлог аж.
Б.Гантуяа