Баян-Өлгий гемодиализын тоног төхөөрөмжтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 13:25:17

Баян-Өлгий аймгийн  Өлгий сумын нэгдсэн эмнэлэгт гемодиализын тоног төхөөрөмж тавихаар болж байна.

Аймгийн эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл энэ тухай өгсөн тайлбартаа,-Тус аймагт бөөрний дутагдалтай өвчтөнүүд цөөнгүй байдаг. Тэр бүхний бөөрийг шинэчлэн суулгах боломжгүй. Энэ маягийн нэг аппаратаар өдөрт гурван өвчтөнд үйлчлэх боломжтой. Уг төхөөрөмжөөр цусыг шүүн цэвэрлэж хүмүүсийн насыг тодорхой хэмжээгээр уртасгана. Манайд уг хэрэгслийг ажиллуулах мэргэжлийн хүмүүс байгаа ч Улаанбаатараас туршлагатай мэргэжилтэн урьж ирүүлэн суурилуулах гэж байна гэв.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ