Иргэдийн худалдан авалт муудсанаас 100 гаруй худалдааны цэг үүдээ барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-13 10:42:13

Эдийн засгийн хямралын улмаас иргэдийн амьжиргааны түвшин, худалдан авалт эрс муудаж Мөрөн сумын хэмжээнд архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй байдаг 290 цэгээс 100 гаруй нь үүдээ барьжээ.

Мөрөн суманд архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас гарч буй гэмт хэргийн тоо аймагтаа хамгийн өндөр байдаг байна. Иймээс архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг энэ онд шинээр олгоогүй бөгөөд 5 үйлчилгээний төвийн нэрийг сольж, 58 төвийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Худалдаа үйлчилгээний төвүүд нь камергүй, кассын машингүй, MNS 502112007 стандартыг хангаагүйн улмаас тусгай зөвшөөрлөө цуцлуулжээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ